АЛБА ХААГЧДЫН ДУНД ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅️Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангийн Ахлагчийн зөвлөлөөс алба хаагчдыг идэвхжүүлэх, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор волейболын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
✅️Тэмцээний нэгдүгээр байрт дэд хурандаа Г.Амгаланбаатар ахлагчтай 2 дугаар баг, хоёрдугаар байрт дэд хурандаа Г.Энхтүвшин ахлагчтай 4 дүгээр баг, гуравдугаар байрт хошууч Х.Одбилэг ахлагчтай 3 дугаар, тэгш тоглогчоор дэд ахлагч Б.Жоламан тус тус шалгарлаа.

Add comment

reload, if the code cannot be seen