АЛБА ХААГЧДЫН ДУНД СПОРТЫН 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих анги нь алба хаагчдыг идэвхжүүлэх, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх үүднээс боулинг, дартс, хийн буудлага, байт харваа, биллиард гэсэн спортын 5 төрөлт тэмцээн алба хаагчдын дунд зохион байгууллаа.

   Тэмцээний боулингийн төрлийн нэгдүгээр байрт хурандаа Б.Юмчинбагана ахлагчтай 1 дүгээр баг, хоёрдугаар байрт ахмад Х.Одбилэг ахлагчтай 4 дүгээр баг;

   Дартсын төрлийн нэгдүгээр байрт ахмад Х.Одбилэг, хоёрдугаар байрт ахлах дэслэгч Г.Баянмөнх;

   Хийн буудлагын төрлийн нэгдүгээр байрт ахлах ахлагч Б.Байгал, хоёрдугаар байрт дэд ахлагч Г.Буянбат;

   Байт харвааны төрлийн нэгдүгээр байрт ахлах ахлагч Э.Мөнхболд, хоёрдугаар байрт дэд ахлагч П.Баасансүрэн;

   Биллиардын төрөлд нэгдүгээр байрт ахмад Б.Бямбахүү, ахмад О.Найданпүрэв, хоёрдугаар байрт хошууч Т.Даваасүрэн, дэд хурандаа А.Саруултөгс нар тус тус шалгарлаа.

   

Add comment

reload, if the code cannot be seen