Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт, шалгалт аюулгүй байдлын газраас санаачлан зохион байгуулж буй “ДҮРЭМТ ХУВЦАС БИДНИЙ БАХАРХАЛ, ДҮРМЭЭР ӨМСӨХ БИДНИЙ ҮҮРЭГ” аяны хүрээнд харуул хамгаалалтын ахлах байцаагч, ахмад Х.Одбилэг нийт алба хаагчдад “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”, “Цэргийн нийтлэг дүрэм” сэдвээр сургалт зохион байгуулж, сургалтын сэдвийн хүрээнд “АХА” танин мэдэхүйн асуулт, хариултын тэмцээн зохион байгууллаа.