Засгийн газрын “Монгол хэлний хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/215 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад 2022-2023 онд зохион байгуулах чадавхжуулах сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд тус хорих ангийн даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар сургалтын төлөвлөгөөг боловсруулан, батлуулж, батлагдсан төлөвлөгөөний дагуу долоо хоног бүрийн Даваа гарагт алба хаагчдад албаны чадавхжуулах сургалтыг тогтмол зохион байгуулж байна.

        Сургалтын хүрээнд Баянзүрх дүүргийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран “Үндэсний бичгийн сургалт”ыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Add comment

reload, if the code cannot be seen