Эрхэм зорилго

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, Олон улсын гэрээ, конвенцод тогтоосон хэм хэмжээний хүрээнд мэргэжлийн манлайлал, технологийн дэвшилд тулгуурлан нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэх.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь түүхэн хөгжлийн явцад 1930, 1936, 1940, 1956, 1963, 1981, 1992, 1996 онуудад байгууллагын нэршил тухайн цаг үеийн нөхцөл байдалтай уялдан өөрчлөгдөж байсан ба 2002 оноос одоог хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нэршилтэйгээр хорих болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, иргэний шийдвэр гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.   

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 421 дүгээр нээлттэй хорих ангийн сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Цэрмаа

Хаяг, утасны дугаар:
Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Б хэсэг өөрийн байранд, (88421421)