“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үйл ажиллагааг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1100-1600 цагийн хооронд зохион байгуулж, хорих ангийн хэмжээнд иргэд хүлээн авах хэсэгт Тоо бүртгэлийн нэгж, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэсэг, Нийгэм, сэтгэл зүйн нэгж, санхүү, аж ахуйн нэгж, хөтөч гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй алба хаагчийг томилон, 156 иргэнтэй үйлчилгээний стандартын дагуу харьцан, зорилтыг тодорхойлж, дараагийн шатны үйлчилгээнд зуучилсан.
Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч Д.Баатарчулуун, төлөөлөгч, ахмад Э.Хангай нар “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т ирсэн 156 иргэдээс хоригдлын амьдралын бүстэй танилцах хүсэлтийг зөвшөөрсөн 38 иргэнийг хоригдлын байр, сургалтын танхим, гал тогоо, ажлын байр зэрэг объектуудыг танилцуулсан. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хорих ангийн үйл ажиллааг сайжруулах, ял эдэлж буй хоригдлуудын гэр бүлийнхэнд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх, гэр бүлийнхэнтэй хамтран ажиллах уялдаа холбоог сайжруулах зорилгоор хуулийн хугацаанд эргэлт уулзалтаар ирсэн болон “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т хүрэлцэн ирсэн 88 иргэнээс 5 асуулт бүхий хэрэглэгчийн үнэлгээний хуудсыг бөглүүлэн авч, боловсруулахад ангийн үйл ажиллагаа, иргэнд үйлчлэх харилцаа маш сайн, сайн гэсэн үр дүнтэй байлаа. “Нээлттэй хаалганы өдөрлөг” болон хуулийн хугацаанд эргэлт уулзалтаар ирсэн иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилгоор тээврийн хэрэгсэлгүй ирсэн иргэдийг ангийн “Хуандай” маркийн авто машинаар 3 километр газарт тээвэрлэж үйлчилсэн зэргээр үйл ажиллагааг зохион байгуулж өндөрлөлөө.