"Эерэг харилцаа, шуурхай үйлчилгээ" аян амжилттай хэрэгжиж дуусла

         421 дүгээр нээлттэй хорих анги нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хорих ял эдлүүлэх албанаас 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдаж буй “Эерэг харилцаа, шуурхай үйлчилгээ” сэдэвт аяны хүрээнд хорих ангийн хэмжээнд иргэд хүлээн авах хэсэгт Тоо бүртгэлийн алба, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэсэг, Нийгэм, сэтгэл зүйн нэгж, Санхүү, аж ахуйн нэгж, хөтөч гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй алба хаагчийг томилон, 254 иргэнтэй үйлчилгээний стандартын дагуу харьцан, зорилтыг тодорхойлж, дараагийн шатны үйлчилгээнд зуучилж ажилласан.   

         Аяны хугацаанд хоригдлын түр болон удаан хугацааны эргэлт уулзалтыг шуурхай зохион байгуулах чиглэлийн хүрээнд нийт 154 хоригдолтой уулзалт хийхээр ирсэн 254 иргэний хүсэлтийг шийдвэрлэн, шуурхай зохион байгуулж, хоригдол болон иргэдийн зүгээс гомдол гараагүй. Мөн түр болон удаан хугацааны уулзалтыг зохион байгуулахдаа техникийн дэвшил буюу EMongolia цахим порталыг ашиглан иргэнийг тодорхойлох баримт бичгийг авч, иргэдэд хүндрэл учруулахгүй, шуурхай үйлчилгээ үзүүлсэн зэргээр тус аянд идэвх санаачилгатай, амжилттай хамрагдаж өндөрлөлөө.
   

Add comment

reload, if the code cannot be seen