МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

     Байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, иргэдийг мэдээллээр хангах, эерэг хандлага төрүүлэх зорилгоор 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд нэг цонхны үйлчилгээний байранд иргэдэд мэдээлэл өгөх өдөрлөгийг зохион байгууллаа.    

 

      Арга хэмжээний үеэр иргэдийн зүгээс гаргаж буй санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ хоригдлуудын ял эдлэлтийн хугацаа, хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох шалгуур үзүүлэлт, хуулийн хугацаа, эргэлт уулзалт, цахим уулзалт, илгээмж, хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, шагналын хоног, эрүүл мэндийн үйлчилгээний талаар мэдээлэл, хууль эрх зүйн  зөвлөгөөг давхардсан тоогоор 40  иргэнд өгч, 55 иргэний түр хугацааны уулзалтыг зохион байгуулж ажиллалаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen