МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

   Төрийн байгууллагын нээлттэй, ил тод байдлыг хангах, иргэд олон нийтэд төрөөс явуулж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор эргэлтээр ирсэн иргэдэд мэдээлэл өгөх өдөрлөгийг 2022 оны 03 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулсан.

   Өдөрлөгөөр хоригдлуудын урласан гар урлалын бүтээлийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, зах зээлд нэвтрүүлж худалдан борлуулах, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирол төлбөртэй хоригдлуудын төлбөрийг барагдуулах ач холбогдол бүхий гар урлалын үзэсгэлэнг танилцуулсан.

   Өдөрлөгийн үеэр Нийгэм сэтгэл зүйн нэгж, Хүний тоо бүртгэл, Санхүүгийн албанаас хамрагдсан иргэдэд ангийн үйл ажиллагаа, хоригдлыг нийгэмшүүлэх, тэднийг ажлын байраар хангах, эрүүл мэнд, ялын тооцоо, шагналын хоног, цалин хөлсний талаар товч мэдээллийг 51 иргэнд өгч санал хүсэлтийг сонсон ажиллалаа.

  

Add comment

reload, if the code cannot be seen