Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих анги баярын хурал зохион байгуулж, зарим алба хаагчдад цэргийн цол, шагнал гардууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” тэмдгээр харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч Т.Даваасүрэн, ахлах нягтлан бодогч, хошууч Б.Эрдэнэжаргал, “Хүндэт жуух бичиг”-ээр нийгмийн ажилтан, дэслэгч Д.Баярмаа, архив, бичиг хэргийн ажилтан, ахлах ахлагч М.Буянхишиг, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч С.Тарав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Албаны төлөө-I” медалиар ахлах нягтлан бодогч, хошууч Б.Эрдэнэжаргал, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч С.Тарав, “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч Т.Даваасүрэн, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Э.Мөнхболд, “Баярын бичиг”-ээр архив, бичиг хэргийн ажилтан, ахлах ахлагч М.Буянхишиг, холбоочин дэд ахлагч С.Анужин, дэд ахлагч Т.Жавзансүрэн, Б.Мөнхзул нар тус тус шагнагдлаа.
Мөн ангийн нийгмийн ажилтан, ахлах ахлагч Д.Баярмаад “Дэслэгч” цол, хамгаалалтын ажилтан Т.Танжарыхад “Дэд ахлагч” цол тус тус олголоо.
Энэ үеэр 421 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, хурандаа Б.Юмчинбагана шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.