АХМАД НАСТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

         Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, хурандаа Б.Тамир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад идэвх зүтгэл гарган, залуу хойч үедээ үлгэр дуурайл үзүүлэн олон жил ажилласан ахмад настнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, бэлтгэл дэд хурандаа Ц.Манийхаан, бэлтгэл хошууч Л.Дүгэрээ, бэлтгэл ахлах ахлагч Ж.Төмөрбат нарт хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үеэр 1990-2010 онуудад тэдний ажиллаж байсан түүхэн цаг үе, хүнд хэцүү цаг үеийг хамт олны хүчээр хэрхэн даван туулж байсан, ажил үүрэг гүйцэтгэх үед тулгарч байсан асуудал, түүнийг хэрхэн зохион байгуулалтад орж, үүрэг гүйцэтгэн өнөөгийн 102 жилийн түүхийг босголцоход хамтран зүтгэж байсан дурсамжйг хуваалцлаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen