“НЭГ ХАМТ ОЛОН НЭГДМЭЛ БАЙДАЛ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан “Нэг хамт олон нэгдмэл байдал” уриатай хандивын арга хэмжээг зохион байгууллаа.
   Нийт алба хаагчдын сайн дурын үндсэн дээр цугларсан хандиваар өрх толгойлсон 1 эмэгтэй алба хаагчийн орон сууцны 7 сарын түрээсийн төлбөрийг төлж, дэмжлэг үзүүлэв.
   Уг арга хэмжээг зохион байгуулснаар хамт олны нэгдмэл уур амьсгал сайжирч, алба хаагчдын ажиллах урам зориг нэмэгдэн, шинээр томилогдсон алба хаагчдад эерэг хандлага төрүүлэхүйц үйл ажиллагаа боллоо.
  

Add comment

reload, if the code cannot be seen