“СПОРТЫН 6 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН”-ИЙ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “СПОРТЫН 6 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН”-ИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүний дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Спортын 6 төрөлт тэмцээн”-ий байгууллагын нэгдсэн дүнгээр НЭГДҮГЭЭР БАЙРТ 421 ДҮГЭЭР НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИЙН БАГ ТАМИРЧИД ШАЛГАРЧ, ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО.

Тус тэмцээнд нийт 47 хорих анги, байгууллагын баг тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис, дартс, туухай өргөлтийн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс

Эмэгтэй шатрын төрөлд нэгдүгээр байрт 421 дүгээр нээлттэй хорих ангийн тогооч, Э.Оюунболор;

Эрэгтэй шатрын төрөлд хоёрдугаар байрт 421 дүгээр нээлттэй хорих ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Ө.Батбаяр;

Эмэгтэй ширээний теннисний төрөлд нэгдүгээр байрт 421 дүгээр нээлттэй хорих ангийн нийгмийн ажилтан, дэслэгч Д.Мэндбаяр;

Эрэгтэй ширээний теннисний төрөлд гуравдугаар байрт 421 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, хурандаа Б.Тамир;

Эрэгтэй туухай өргөлтийн +80 кг төрөлд гуравдугаар байрт 421 дүгээр нээлттэй хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч А.Эрдэнэмөнх;

Эмэгтэй волейболын төрөлд хоёрдугаар байрт 421 дүгээр нээлттэй хорих ангийн баг, тамирчид;

Волейболын тэмцээний эмэгтэй шилдэг тоглогчоор 421 дүгээр нээлттэй хорих ангийн нийгмийн ажилтан, дэслэгч Д.Мэндбаяр нар тус тус шалгарч, шилдгийн шилдгээр тодорлоо. Шалгарсан баг тамирчдадаа баяр хүргэе.

  

  

Add comment

reload, if the code cannot be seen