Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулах ажил, арга хэмжээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 онд “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан 421 дүгээр нээлттэй хорих анги нь эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргасан болон шинээр томилогдсон ахлагч нарыг Манжуур хот руу аялууллаа.
Ахлагч нарт чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, олон нийтийн арга хэмжээнд хамруулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх зорилготой тус аялалд 10 алба хаагчийг хамруулсан юм.