Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулах ажил, арга хэмжээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 онд зарласан “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих” жил болгон зарласан зорилтын хүрээнд 421 дүгээр нээлттэй хорих анги “Ахлагчийн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Зэвсэгт хүчний Жанжин штабын холбогч, төлөвлөлтийн мэргэжилтэн, дэд хурандаа Ц.Мянганбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын ахлагч, тэргүүн ахлагч Н.Баасан, Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн ахлагч, тэргүүн ахлагч М.Гансүх нар тус тус оролцон, мэдээлэл өгч, алба хаагчдын сонирхсон асуултад хариуллаа.