Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баярыг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих анги баярын хурал зохион байгуулж, зарим алба хаагчдад цэргийн цол, шагнал гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медаль”-аар харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч Т.Даваасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр ерөнхий жижүүр, ахмад О.Найданпүрэв,
Цэргийн “Хошууч” цолоор харуул хамгаалалтын ахлах байцаагч, ахмад Х.Одбилэг, нягтлан бодогч, ахмад Б.Түвшинбаатар, “Ахмад” цолоор ахлах төлөөлөгч Г.Баянмөнх, офицерын бүрэлдэхүүнд оруулж “Дэслэгч” цолоор аж ахуйн ажилтан, ахлагч Б.Ууганбаатар, нийгмийн ажилтан, ахлагч Д.Буянхишиг, холбоо, мэдээллийн технологийн инженер, дэд ахлагч Х.Дэлгэрмаа нягтлан бодогч Ц.Энхмаа, их эмч Л.Бямбажав, “Ахлагч” цолоор хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Ө.Батбаяр, дэд ахлагч Г.Бандибаатар,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Албаны төлөө-II” медалиар эдийн засагч, хошууч Л.Хоролмаа, “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр харуул хамгаалалтын ахлах байцаагч, ахмад Х.Одбилэг, “Хүндэт тэмдэг”-ээр нягтлан бодогч, хошууч Б.Түвшинбаатар, ерөнхий жижүүр, ахмад Г.Болдбаатар, нийгмийн ахлах ажилтан, дэслэгч Д.Баярмаа, архив, бичиг хэргийн ажилтан, ахлах ахлагч М.Буянхишиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Албаны төлөө-III” медалиар нийгмийн ажилтан, дэслэгч Д.Буянхишиг нар тус тус шагнагдлаа.
Энэ үеэр 421 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, хурандаа Б.Юмчинбагана шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.