2024 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅️Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих анги 2024 оны тайлангийн хурлаа зохион байгуулж, “Ажил мэргэжлийн аварга”-аар шалгарсан алба хаагчдаа шагнаж, урамшууллаа.
✅️Энэ үеэр 421 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, хурандаа М.Бат-Эрдэнэ 2024 онд хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг, бүтээн байгуулалтын чиглэлээр олон арга хэмжээг төлөвлөн, амжилттай хэрэгжүүлснийг онцлон энэ онд ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан ажилласан “Тэргүүний ажилтан” 8, “Шилдэг ажилтан” 8, “Онцлох ажилтан” 5, нийт 21 алба хаагч шалгарсныг танилцуулж, шагналыг гардуулав.
✅️Мөн хамтран ажилладаг байгууллагаас 2 алба хаагч шагнаж, урамшуулсан бол арга хэмжээний үеэр нийт бие бүрэлдэхүүний дунд хонжворт сугалаа явуулж, гадаадад аялах 10, дотоодод аялах 10, нийт 20 алба хаагчийг азтанаар шалгарууллаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen