АЛБА ХААГЧИД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

   Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Байгууллагын соёлыг төлөвшүүлэх, ахлагчийн манлайллыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан 421 дүгээр нээлттэй хорих анги алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх, шинэ залуу боловсон хүчнийг дэмжих зорилгоор холбоочин, дэд ахлагч Э.Тэргүүнд сийлбэртэй, өргөө цагаан гэрийг гардуулан өглөө.

   Өргөө цагаан гэрийг ангийн дарга, хурандаа Б.Юмчинбагана гардуулж, цаашдын ажил, амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүслээ.

 

Add comment

reload, if the code cannot be seen