АХМАД АЖИЛТАНД ИЖ БҮРЭН ТАВИЛГАТАЙ ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

   Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангийн хамт олон тус ангийн ахмад ажилтан Ц.Бямбаад иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэр гардууллаа.

   Ахмад ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх ажлын хүрээнд олгож буй тус гэрийг ангийн дарга, хурандаа Б.Юмчинбагана гардуулж, эрүүл энх, урт удаан насалж, тулганы гал нь мөнхөд бадарч, түвшин жаргалтай амьдрахыг ерөөлөө.

 

Add comment

reload, if the code cannot be seen