Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангиас Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан алба хаагчдынхаа хүүхдүүдийг хүлээн авч, “Хүүхдийн баяр”-ын арга хэмжээ зохион байгууллаа.
Баярын арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Соёмбо чуулгын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлсэн төдийгүй алба хаагчдын хүүхдүүд урлагийн авьяасаа үзүүлсэн юм.
Мөн үеэр хүрэлцэн ирсэн хүүхдүүдийнхээ дунд насны ангиллаар хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, хурд, хүч, авхаалж самбаагаа дайчлан амжилттай оролцсон хүүхдүүдээ урамшуулсан бөгөөд нийт хүүхдүүддээ гарын бэлэг гардууллаа.