АЛБА ХААГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих анги аюулгүй ажиллагааны чиглэлээр анги, байгууллагуудын өдөр тутмын дотоод үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа дүрэм, журам, зааврыг сурталчлан таниулах зорилгоор алба хаагчдыг сургалтад хамрууллаа.

   Тус сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” уриан дор зохион байгуулж буй “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2024”-ны хүрээнд зохион байгуулсан юм.

Add comment

reload, if the code cannot be seen