АЛБА ХААГЧДЫГ ГАМШГИЙН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

✅ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангийн 10 алба хаагч Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд 2023 оны 06 дугаар сарын 12-ний өдөр гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдав.
✅ Алба хаагчид гамшиг осол, газар хөдлөлт, гал түймрийн улмаас улс оронд үүсэж буй хүндрэл, бэрхшээл, хохирол, хүн амын нас баралтын тоон мэдээлэл, анхан шатны тусламжийг хүүхэд болон насанд хүрсэн хүн, өөртөө, хэрхэн үзүүлэх тухай, галт түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймэр, газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, гал унтраагуурын төрөл, түүнийг зөв хэрэглэх, гамшгийн үед баримтлах зарчмын талаар мэдлэг эзэмшсэн.

 

  

Add comment

reload, if the code cannot be seen