БОДЛОГЫН БАРИМТ БИЧГҮҮДЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР ТУСГАГДСАН АЖИЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР

БОДЛОГЫН БАРИМТ БИЧГҮҮДЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ

БАЙГУУЛЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР ТУСГАГДСАН АЖИЛ,

АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР

 

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон бодлогын баримт бичгүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиглэлээртусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг 2024 оны жилийн эцсийн байдлаар товч мэдээлэхэд,

1.Байгууллагын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд:

 1.1.Тайлангийн хугацаанд шинэчлэн батлагдсан хууль тогтоомж, эрх зүйн актыг өдөр тутмын үйл ажиллагаандаа чанд мөрдөн ажилласан ба нийт 99 удаагийн 190 цагийн сургалтыг лекц, семинар, дадлага ажлын хэлбэрээр зохион байгуулахад давхардсан тоогоор 2647 алба хаагч хамрагдсан.

Алба хаагчдын мэдлэгийг бататгах зорилгоор тестийн шалгалт авч мэдлэгийг бататгаж ажилласан.

2.“Үйлдвэрлэлийг өргөжүүлэх замаар хоригдлын ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн үр ашгийг сайжруулах” арга хэмжээний хүрээнд:

 2.1.2024 жилийн эцсийн байдлаар гэм хорын төлбөртэй нийт 64 хоригдол ял эдэлж байгаа ба нийгмийн ажилтнууд тус хоригдлуудтай ганцаарчлан уулзаж, 64 хоригдолд 8 удаа “Гэм хорын төлбөр барагдуулахын ач холбогдол”-ын талаар яриа таниулга хийсэн.

-Гэм хорын төлбөртэй 64 хоригдлын 14.312.337.533.99 төгрөгийн төлбөр байгаа ба дээрх хоригдлуудаас 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор 179 хоригдлыг цалинтай ажлын байраар хангаж, хоригдлын цалин хөлснөөс 537,774,776.45 төгрөгийн цалин бодож, гэм хорын төлбөрт нийт 99,029,001.4 төгрөг суутгаж, хоригдлын цалин хөлснөөс бүрэн барагдуулсан.

-Мөн 19 хоригдлын ар гэрээс 756.045.485.64 төгрөгийн гэм хорын төлбөрийг бүрэн төлж, 4 хоригдлын арга гэрээс хэсэгчлэн 149.650.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн.

-Хөдөлмөр хөлснөөс 9 хоригдлын 11.520.933 төгрөгийн гэм хорын төлбөрийг бүрэн барагдуулж, 66 хоригдлын 78.239.962.26 төгрөгийн төлбөрийг хэсэгчлэн төлсөн байна.

-Тайлангийн хугацаанд 12  аж ахуй нэгж байгууллагад гэрээгээр давхардсан тоогоор 1072 хоригдол ажиллуулж 537.774.776,45 төгрөгийн цалин бодож олгосон.

-Бодогдсон цалин хөлснөөс гэм хорын төлбөрт 64 хоригдлын 104.835.394,51 төгрөг, хүн амын орлогын албан татварт 53.777.477  төгрөг, суллагдсан 27 хоригдлын дансанд 21.623.453 төгрөг, 421 хоригдлын өөрийн картад 58.030.113,01 төгрөг, 356 хоригдлын ар гэрт 234.911.098,67 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

3.“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын технологийн дэвшлийг инновацад суурилан хөгжүүлэх” арга хэмжээний хүрээнд:

3.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үндсэн үйл ажиллагаанд хүний нөөцийн программ, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны програм зэрэг 3 нэр төрлийн программ хангамжийг хөгжүүлэн ашиглаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн прокурорын газар, Шүүхийн байгууллагатай “Zoom” програм ашиглан цахим хурлыг зохион байгуулан ажиллаж байна.

Тус ангийг нийслэлийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох талаар 2023 онд Нийслэлийн засаг даргад албан бичгээр хандсаны дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албатай хамтарсан гэрээ байгуулж, 1100 метрийн урттай, 860.610.000 /найман зуун жаран сая зургаан зуун арав/ төгрөгийн өртөг бүхий гадна ариутгах татуурга шугамын бүтээн байгуулалтыг Нийслэлийн төсөв, төлөвлөгөөнд тусгуулж, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр холболтын ажил бүрэн дуусаж,  05 дугаар сарын 28-ны өдрөөс ашиглалтад орсон.

 

Add comment

reload, if the code cannot be seen