Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих анги нь жагсаалын талбайг шинэчлэн засварлаж, ашиглалтад орууллаа.
Цэргийн алба зохион байгуулах зааврын 2.11 дэх хэсэгт заасны дагуу жагсаалын талбайг шинэчлэн зассанаар алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлж, бататгах сургалтыг 7 хоног бүр зохион байгуулан ажиллаж байна.