
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих анги алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэгийг бататгах, дүрэмч, жагсаалч байдлыг дээшлүүлэх зорилгоор “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм” сургалтад хамрууллаа.

Энэ үеэр тус ангийн харуул хамгаалалтын ахлах байцаагч, хошууч Х.Одбилэг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/777 дугаар тушаалаар батлагдсан Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийн талаар алба хаагчдад мэдээлэл өгсөн юм.