Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих анги “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр ахмад ажилтан М.Тогтох, Н.Баянжаргал нарын “Хөдөлмөр алдар”-ыг тэмдэглэн өнгөрүүлж, дурсгалын зүйл гардууллаа.
Мөн Монголын ахмадын холбооны "Хүндэт тэмдэг"-ээр 10 ахмад настанг шагнасан бөгөөд ахмад ажилтнуудын дунд сугалаагаар 14 азтан тодрууллаа.