АЛБА ХААГЧДЫГ ТОМУУГИЙН ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРУУЛЛАА

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих анги алба хаагчдыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Цэн-Оюу өрхийн эмнэлэгтэй хамтран эрүүл мэндийн үзлэг шинжилгээ болон томуугийн вакцинжуулалтад хамрууллаа.

   Мөн алба хаагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар танхимын сургалт зохион байгууллаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen