Тус анги нь 2023 оны 11 дүгээр сарын 22-24-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны “Цэнэ оюу өрхийн эмнэлэг”-тэй хамтран ажиллах хүрээнд алба хаагчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа. Урьдчилан сэргийлэх үзлэгээр цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, хэвлийн ЭХО, зүрх судас, дотрын нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулсан бөгөөд шаардлагатай алба хаагчдыг өдрийн эмчилгээнд орууллаа.