АРИУТГАХ ТАТУУРГЫН ТӨВЛӨРСӨН ШУГАМЫН ХОЛБОЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангийг нийслэлийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор ангийн удирдлагууд өнгөрсөн онд Нийслэлийн засаг даргад албан бичгээр хандсаны үр дүнд гадна ариутгах татуургын төвлөрсөн шугамын бүтээн байгуулалтыг Нийслэлийн төсөв, төлөвлөгөөнд тусгуулсан.

   Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албатай хамтарсан гэрээ байгуулж, 1100 метрийн урттай, 860 сая гаруй төгрөгийн өртөг бүхий ариутгах татуургын төвлөрсөн шугамын холболтын ажлыг хийж гүйцэтгэн, ашиглалтад орууллаа.

   

Add comment

reload, if the code cannot be seen