Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих анги Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Газрын албатай хамтран алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, ажиллах урам зоригийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулж, нийт алба хаагчдад Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд зуслангийн газар олгох ажлыг зохион байгуулан, эзэмших гэрчилгээг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гардууллаа.
Ингэснээр алба хаагч болон тэдний гэр бүлийн гишүүдийн эрүүл агаарт ая тухтай амьдрах орчинг бий болгохын зэрэгцээ гэр бүлийн уур амьсгал, ажлын бүтээмжийг нэмэгдүүлсэн арга хэмжээ боллоо.