БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРАГЧДАД СУРТАЛЧЛАН ТАНИУЛЛАА

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангийн алба хаагчид байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах, ахлагч бүрэлдэхүүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 21 дүгээр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзалт зохион байгууллаа. 

   Уулзалтын үеэр сурагчдад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, албаны онцлог, Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын талаар мэдээлэл өгсний зэрэгцээ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen