Байгууллагын товч түүх

    Тус хорих анги нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн /хуучин нэрээр/ 1965 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 333 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн хэрэгцээний төмс, хүнсний ногооны зоорь барих зорилгоор “Засан хүмүүжүүлэх газрын харьяа Барилгын анги” нэртэйгээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 

        Байгуулагдсан цагаас эхлэн хот орчмын зоорь, нийслэлийн бүтээн байгуулалтад оролцож барилга обьект, цаашлаад модон хайрцаг, модон материал үйлдвэрлэх, сүүлийн үед хоригдлыг аж ахуй нэгжид гэрээний үндсэн дээр хөдөлмөрлүүлэн төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө төвлөрүүлэх, хоригдлыг нийгэмшүүлэх тэдний эрхийг хангах, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг барагдуулах, гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсээр ирсэн.   

  Тус анги нь зохион байгуулалтын хувьд насанд хүрсэн эрэгтэйчүүдийн нээлттэй хорих анги /энгийн, тусгай зэрэглэлтэй/ хорих ял эдлүүлэх хууль тогтоомж, стандарт хэм хэмжээг сахиулах, хоригдолд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх болон харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хангах “Захиргаа-санхүүгийн алба”, “Харуул хамгаалалтын алба” гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар батлагдсан орон тоогоор төсвөөс цалинжих 69, туслах үйл ажиллагааны орлогоос 2, нийт 71 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо, Б хэсэг, 421 дүгээр нээлттэй хорих анги нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.  

      Мөн төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай, ил тод, нээлттэй, шударга үйл ажиллагаатай төрийн байгууллага байж нийт бие бүрэлдэхүүний ажлын идэвхийг өрнүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлж, хоригдлын дотроос гарч болзошгүй орголт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хоригдлын ял эдлэх нөхцөлийг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах, ял эдлэгсдийг хөдөлмөрийн тодорхой чиг баримжаатай болгож ажил хөдөлмөрөөр тогтмол хангаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг мөрдүүлэх замаар тэдний гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын нөхөн төлбөрийг барагдуулахад анхааран ажиллаж байна.

Back to top button
Close
test2314