Өргөдөл, гомдол гаргах заавар

421 дүгээр нээлттэй хорих ангийн дарга болон холбогдох алба хаагчдад санал, хүсэлт, өргөдөл, гомдлоо амаар болон бичгээр цахилгаан шуудан, утас /11-480810/ ашиглан гаргаж болно.

 Цахим өргөдөл, хүсэлт, гомдлыг horih_421@cd.gov.mn хаягаар авч байна.

Тус хорих ангийн холбогдох алба хаагчид иргэдийг цагийн хуваарийн дагуу хүлээн авч, уулзан санал, хүсэлтийг сонсож, өргөдөл, гомдлыг шийдвэрлэн ажилладаг.

Та бичгээр өргөдөл, гомдол гаргахдаа өргөдөл, гомдол гаргаж буй эрх бүхий албан тушаалтны овог нэр, албан тушаалыг зөв, гаргацтай бичих, өргөдөл, гомдол гаргаж буй огноо, оршин суугаа газар болон шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг заавал бичнэ үү.

Back to top button