“ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН” БЭЛТГЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

     

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ ХҮССЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД

 “ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН  АЖИЛТАН” БЭЛТГЭХ СУРГАЛТЫН

 БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА. 

       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч  бүрэлдэхүүний  сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын ажилтан” бэлтгэх сургалтыг 2021 оны 12 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд байна.

        Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг 421 дүгээр нээлттэй хорих ангийн байрлалд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд  зохион байгуулж, судалгаанд хамруулна.

Элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага:

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
  • Ял шийтгэл эдэлж байгаагүй;
  • Ахлагчийн бүрэлдэхүүнд 35 хүртэлх настай байх;
  • Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй;
  • Шивээсгүй байх;
  • Дээд боловсролтой. Зайлшгүй шаардлагаар ажлын сул орон тоонд судлагдсан, бусад тавигдах шаардлага хангасан бүрэн дунд боловсролтой иргэн  байж болно.
  • Байгууллагын хүний нөөцийн сул орон тооноос хамаарч, харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтад зөвхөн эрэгтэй иргэдийг бүртгэнэ.
  • Зөвхөн эмч, эмнэлгийн ажилтны сул орон тоонд эмэгтэй иргэдийг бүртгэнэ.

Бүрдүүлэх материал:

  1.       Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;
  2.       Хувь хүний намтар /өөрийн эцэг эх, гэр бүлийн хүний эцэг эхийн намтар байна. Хувь хүний намтар бичих санамжийн дагуу бичсэн байх/;
  3.       Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа;
  4.       Иргэний үнэмлэхний хуулбар; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  5.       Боловсролын үнэмлэх, диплом нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  6.       Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  7.       Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/;
  8.       Төрийн албан хаагчийн анкет /2019 онд батлагдсан маягт “А” хэсгийг үнэн зөв, бүрэн бичсэн байх/;
  9.       Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  10.       Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/;
  11.       Цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэх ;
  12.       Өр төлбөртэй эсэх лавлагаа.

        Жич:Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шаардлагатай нэмэлт материалыг гаргуулан авна.

      Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, ажлын байранд тавигдах шаардлага, шалгуурыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй.

 

421 ДҮГЭЭР НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИ

  Харилцах утас: 11-480810

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button