Home / Мэдээ мэдээлэл / Төрийн бус байгууллагатай хамтран ажилласан талаар

Төрийн бус байгууллагатай хамтран ажилласан талаар

Тус ангийн нийгэм сэтгэл зүйн нэгж нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдэл” ТББ-тай хамтран сэтгэлийн хүч аянд нэгдлээ.

Төрийн бус байгууллагын зүгээс хорих ангийн номын санд шинжлэх ухаан, түүх, байгалийн ухаан, уран зохиол, танин мэдэхүйн чиглэлийн 450 ширхэг номыг хандивлалаа.

            Мөн хоригдлуудын дунд “Эхийн сэтгэл” шүлгийн уралдаан, “Талархлын захидал”-ын уралдааныг зарлаж нэр бүхий 3 хоригдлын талархлын  захидал, шүлгийг хамтран шалгаруулж, ээж болон үр хүүхдүүдэд нь гарын бэлгийн хамт төрийн бус байгууллагын хамт олноор дамжуулан хүргүүлэв.

Мөн төрийн бус байгууллагын зүгээс ар гэрээс уулзалт ирдэггүй нэр бүхий 2 хоригдолд хавар намрын куртка, дотуур хувцас, амны хаалт зэргийг бэлэглэж, нийт хоригдлуудын ахуйн хэрэгцээнд гар ариутгагч, амны хаалт, оймс зэргийг тус тус хандивлаж бидэнтэй хамтран ажилласан.

About 421

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Scroll To Top