Home / Мэдээ мэдээлэл / Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтын бүртгэлийн сунгагдав

Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтын бүртгэлийн сунгагдав

Home / Мэдээ мэдээлэл / Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтын бүртгэл явагдаж байна

Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтын бүртгэл явагдаж байна

Posted by: 421 in Мэдээ мэдээлэл 2 сар 5, 2020 1 Views

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн харьяа “Ахлагчийн сургууль”-тай хамтран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын албаны ажилтан бэлтгэх сургалт” 2020 оны 04 дүгээр сард зохион байгуулагдахаар хойшлогдсон.

          Тус сургалтад хамрагдахыг хүссэн иргэд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд 421 дүгээр нээлттэй хорих ангийн “Нэг цонхны үйлчилгээний цэг”-д 10:30-15:00 цагийн хооронд холбогдох материалыг бүрдүүлэн ирж бүртгэлд хамрагдана уу.       

          Тавигдах шаардлага:

– Тусгай мэргэжил шаардсан албан тушаалд дээд боловсролтой байх;

– Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн МУ-ын иргэн байх;

– Ял шийтгэл эдэлж байгаагүй байх;

– 30 хүртэлх насны иргэн байх;

– Бие бялдрын зөв хөгжилтэй /хэт таргалалт, илүүдэл жингүй байх/, 170 см-аас дээш өндөртэй;

– Биед шивээсгүй, чих цоолоогүй байх;

– Төрийн албанаас дутагдлаар халагдаж байгаагүй байх.

Бүрдүүлэх материал:

– Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;

– Төрийн албан хаагчийн анкет /Маягт №1/;

– Цахим үнэмлэх, боловсролын диплом, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, төрсний гэрчилгээг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хувилбар;

 – Гурван үеийн түүх намтар; /төрсөн эцэг, эх, өөрийн/

 – Цээж зураг /3х4, 4х6 хэмжээтэйцээж зураг тус бүр 3 хувь/;

 – Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.

Холбоо барих утас: 89028642

About 421

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Scroll To Top